Categories
Highlights

М-Си-Эс Проперти ХХК “Entrepreneur-2025”-ийн Барилга угсралтын салбарын шилдгээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “Entrepreneur-2025” арга хэмжээнээс М-Си-Эс Проперти компани Барилга угсралтын салбарын “Энтрепренер”-ээр тодорч, “Хүрэл Меркури” шагналыг гардан авлаа.

2025 онд “М-Си-Эс Проперти” компани “Эрдэнэ Монгол” компанийн “Баянхөндий” төслийн инженерийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг цогцоор нь амжилттай гүйцэтгэж, жишиг бүтээн байгуулалт болгож хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц болон үйлдвэрийн бус барилгуудыг иж бүрэн барьж байгуулсан юм. Мөн Усны Компактын томоохон бүтээн байгуулалтын нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, ДЦС-3, ДЦС-4-т жил бүр 18 сая м³ хүртэлх гүний усыг хэмнэх бодит боломж бүрдүүллээ.

Энэхүү амжилтад хүрэхэд хамтран ажилласан нийт хамт олон, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нартаа талархал илэрхийлхийн сацуу баяр хүргэе!.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн