Categories
Highlights Insight News

М-Си-Эс Проперти компани “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” төслийн гүйцэтгэгчээр ажиллалаа

Монгол Улсад усны шинэ эх үүсвэр бий болгох, гүний усны нөөцийг хамгаалах, Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус нэвтрүүлэх зорилготой “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр“-ийн төслийн нээлт энэ сарын 16-ны өдөр тохиолоо. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан уг төслийн зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажилласан юм.

М-Си-Эс Проперти компани Францын усны барилга байгууламжийн зураг төслийн томоохон компани болох EGIS болон VEOLIA компаниудтай хамтран технологийн зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг тус компанийн инженер техникийн 136 ажилтан, дотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгчийн 166 ажилтантай хамтран 45 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэлээ.

Төслийн хүрээнд монгол инженерүүдийн ур ухаан, чадавх чадамжийг бүрэн илэрхийлсэн, үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 17 барилга байгууламжийг бүтээн байгууллаа. Ингэхдээ барилгын бүтцийн чанар стандартын шаардлага хангасан төмөр бетон, метал хийц, хэв хашмал, хаалга цонх зэргийг ашигласан бөгөөд үйлдвэрийн хөдөлгөөнт био реакторын барилгад сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг шийдлүүдийг багтаасан тоног төхөөрөмж, тоноглолыг суурилуулсан юм. Мөн ухаалаг удирдлагын системээр үйлдвэрийг бүрэн тоноглосон нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажиллагааг удирдан явуулах хялбар арга замыг бий болгосныг нээлтийн үеэр онцоллоо.

Үүнээс гадна тус төсөл хэрэгжих явцад байгаль орчин, нийгэм засаглал (БОНЗ)-ын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах зэргээр тухайн төслийн нөлөөлөлд өртөж буй бүх оролцогч талыг анхааран ажиллаж, улмаар төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засаг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, жендерийн ялгаатай байдлын ойлголтыг түгээх зэрэг эерэг үр нөлөөг үзүүлснээрээ онцлог юм.

Categories
Highlights Insight News

ASEM Village Clubhouse барилга LEED O+M SILVER олон улсын гэрчилгээ авлаа 🏢🌱

ASEM Village Clubhouse барилга нь АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөл “U.S. Green Building Council (USGBC)”-оос олгодог LEED O+M (Leadership in Energy and Environmental Design – Operations and Maintenance) стандартын SILVER гэрчилгээг амжилттай авч, тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй, менежментийн олон улсын шаардлагыг хангаж буй барилга байгууламж болохоо баталгаажууллаа.

Тус барилга нь барилгын менежментийг олон улсын түвшинд нийцүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан 2016 оны М-Си-Эс Проперти ХХК-ийн бүтээн байгуулалтын нэг бөгөөд барилга байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааг амжилттай эрхэлж байгаа Sky Resort ХХК-ийн хамт олонд баяр хүргэе ээ! 👏 🎉

Categories
Insight News

2015 оноос хойш M-Си-Эс Проперти ХХК жил бүр ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсаар ирсэн.

M-Си-Эс Проперти ХХК нь улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, баялгийг бүтээгч, барилгын салбарыг хөгжүүлэгч байх зорилтоо эрхэмлэн цаашид ч үргэлжлүүлэн ажиллах болно.

Categories
Insight News

М-Си-Эс Проперти ХХК нь Азийн Шилдэг Инженерийн Шагналыг хүртлээ.

М-Си-Эс Проперти ХХК-ийн ‘Oyu Tolgoi Underground Critical Facilities Construction’ төсөл нь шилдэг 6 төслийн нэгээр шалгарлаа.