Banner Picture
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт,
ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт,
OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг тус тус амжилттай нэвтрүүлж, ОУ-ын стандартын гэрчилгээг авсан.
Оюу Толгой гүний уурхайн Чухал барилга байгууламж төсөл нь CECAR – ийн Ази Номхон далай бүс нутгийн шилдэг төслөөр шалгарсан.
Бид үүрэгт ажлын гүйцэтгэлээс илүү үйл явцын үр дүнг чухалчилж ажиллана.
Бид нэгдсэн менежментийн тогтолцооны системтэй мэдлэгт тулгуурлан, хуримтлуулсан туршлагаас тасралтгүй суралцдаг байна.
Ажилтан бүр нэгдсэн менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна манлайлж ажиллана. Үйл ажиллагаанд сайжруулалт хийхэд санал санаачлагатай байж, эерэг зан үйлийг дадал болгоно.
Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж, үл тохирлоос урьдчилан сэргийлж, тасралтгүй сайжруулдаг байна.
Бид бүхий л оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.
Бид байгаль орчинд ээлтэй хэмжигдэхүйц зорилго, зорилтыг тодорхойлж, түүнд хүрч ажиллана.
Бид Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.