М-Си-Эс Проперти компани цаашид улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, баялаг бүтээж, барилгын салбарыг хөгжүүлэхийн төлөө нэн тэргүүнд анхаарал тавьж ажиллах болно.
М-Си-Эс Проперти ХХК-ийн ‘Оюу толгойн гүний уурхайн барилга байгууламж’-ийн төсөл шилдэг 6 төслийн нэгээр шалгарлаа.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТ
Манай бүх үйл ажиллагааны дараалал нь олон улсын чанарын удирдлагын үр дүнтэй системд суурилдаг.
ХУУЛИЙН НИЙЦЭЛ
Бид Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг бүрэн хангаж, ажиллана.
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ
Бид байгаль орчинд ээлтэй хэмжигдэхүйц зорилго, зорилтыг тодорхойлж, түүнд хүрч ажиллана.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Бид бүхий л оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.
ЧАНАР – СЭТГЭЛ ХАНАМЖ
Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж, үл тохирлоос урьдчилан сэргийлж, тасралтгүй сайжруулдаг байна.
Ажилтан бүр нэгдсэн менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна манлайлж ажиллана. Үйл ажиллагаанд сайжруулалт хийхэд санал санаачлагатай байж, эерэг зан үйлийг дадал болгоно.