Categories
Highlights

М-Си-Эс Проперти ХХК нь 11 жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг боллоо.

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шагналыг гардууллаа. Энэхүү ёслол нь эдийн засгийн онцгой үзүүлэлт, ил тод байдал, үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулдаг.

М-Си-Эс Проперти ХХК нь 11 жил дараалан ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг болсонд бид бахархаж байна.

Энэхүү чансааг гаргахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын нэгдсэн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

Categories
Highlights

🏆 М-Си-Эс Проперти компанийн баг тамирчид 5х5 сагсан бөмбөгийн нийлбэр дүнгээр дөрөвдөх жилдээ аваргын шилжин явах цомын эзэд боллоо!

М-Си-Эс Группийн нэрэмжит сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургууль, M Bank Arena-д амжилттай болж өндөрлөлөө.

🏀 5×5 сагсан бөмбөг (эрэгтэй) – Алтан медаль 🥇
🏀 5×5 сагсан бөмбөг (эмэгтэй) – Мөнгөн медаль🥈
🏀 3×3 сагсан бөмбөг (эрэгтэй) – Мөнгөн медаль 🥈
🏀 3×3 сагсан бөмбөг (эмэгтэй) – Хүрэл медаль🥉

🏓 Ширээний теннис (эрэгтэй, ганцаарчилсан төрөл) М. Баярсайхан – Хүрэл медаль🥉
🏓 Ширээний теннис (холимог хосын төрөл) С. Ганчимэг болон Б. Цолмонбаатар- Хүрэл медаль🥉

Эрэгтэй сагсан бөмбөгийн 5×5 төрөлд “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч’-оор инженер П. Адъяа, М-Си-Эс Группийн сагсан бөмбөгийн бэлгэдлийн багт Төслийн баримт бичиг, хяналтийн ажилтан Б. Мөнхсоёл болон ХАБ хариуцсан ажилтан Анар-Эрдэнэ маань тус тус нэрлэгдлээ.

Группийн тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!


Categories
Career One of Us

О. Батзориг

#One-of-Us