Categories
Highlights

М-Си-Эс Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир төрийн дээд шагнал ’Гавьяат барилгачин’ цол тэмдгээр шагнагдлаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 ойн босгон дээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, Төрийн дээд шагнал ’Гавьяат барилгачин’ цол тэмдгээр шагнагдсан М-Си-Эс Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир танд хамт олных зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🇲🇳🇲🇳

Мөн Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, М-Си-Эс Проперти ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой давхардсан энэ жил, энэхүү өндөр шагналыг хүлээн авч байгаа нь эх орныхоо хөгжил цэцэглэлт, салбарын хөгжилд үргэлжлүүлэн бодитой хувь нэмэр оруулан, салбараа түүчээлэн ажиллах итгэл, сэтгэл, урам зориг өглөө хэмээн билэгшээж байна.