Categories
Highlights

М-Си-Эс Проперти ХХК Bloomberg Awards-ийн “Project Catalyst”-ийн эзэн боллоо.

Бид 2025 онд “Эрдэнэ Монгол” компанийн “Баянхөндий” төслийн инженерийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг нийт 26 сарын хугацаанд цогцоор хийж гүйцэтгэн, чанар стандартын өндөр үзүүлэлттэй захиалагчдаа хүлээлгэн өгсөн.

Бид 2025 онд “Эрдэнэ Монгол” компанийн “Баянхөндий” төслийн инженерийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг нийт 26 сарын хугацаанд цогцоор хийж гүйцэтгэн, чанар стандартын өндөр үзүүлэлттэй захиалагчдаа хүлээлгэн өгсөн. Баянхөндий төсөл нь Улаанбаатараас 1000 км зайд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын говийн бүсэд хэрэгжсэн GREENFIELD төрлийн стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт юм.

Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгууламжууд, үйлдвэрийн бус барилгуудыг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын барилга угсралтын салбарын нэгэн жишиг бүтээн байгуулалт болсон юм.

Энэхүү төслийн гүйцэтгэлийг үнэлэн “Project Catalyst”-р шалгаруулсан Bloomberg TV Mongolia -д талархал илэрхийлье.

Төслийн бүтээн байгуулалтанд хамтран ажилласан нийт хамт олон, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нартаа талархал илэрхийлхийн сацуу баяр хүргэе!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн