М-Си-Эс Группийн зургаа дахь удаагийн и-спортын аварга шалгаруулах тэмцээнд М-Си-Эс Проперти компанийн баг тамирчид CS2 төрөлд гурав дахь жилдээ дараалан, Dota 2 төрөлд анх удаа тэргүүн байр эзэллээ.
CS2, Dota 2, MLBB гэсэн гурван төрлөөр таван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийт 54 багийн 270 тамирчин өрсөлдсөн юм. Манай CS2 баг дараалсан гурав дахь түрүүгээ хүртэж, аваргын амжилтаа бататгасан бол Dota 2 баг тус тэмцээний анхны түрүүгээ авлаа.
Түүнчлэн “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” (MVP)-оор CS2 төрөлд манай компанийн тамирчин Г. Ариунсанаа, Dota 2 төрөлд Д. Чингүүн нар тус тус шалгарлаа.
Энэ жил тэгш ойгоо тэмдэглэж буй М-Си-Эс Проперти, М-Си-Эс Кока-Кола компаниуд болон Юнител группийн И-Спортын хэлтэс тэмцээнийг хамтран зохион байгууллаа. Шууд дамжуулалтад тоглолтын онцлох мөчүүдийг дахин харуулах Replay, тамирчдын нүүр царайг харуулах Facecam, тоглолтын үр дүн болон MVP график зэрэг шийдлийг ашиглан үзэгчдэд хүргэлээ.
Мөн тэмцээний сүүлийн өдөр захирлуудын дунд анх удаа нөхөрсөг Show Match зохион байгуулж, The MongolZ багийн гишүүн байсан Ариука – Zilkenberg финалын шууд дамжуулалтад тайлбарлагчаар оролцсон нь онцлох үйл явдал байлаа.
М-Си-Эс Группийн и-спортын аварга шалгаруулах тэмцээнд ур чадвар, багаар ажиллах чадвараараа манлайлсан нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье!




